Kafka *SUPREME FICTION* - Шинэ бичлэгүүд http://kafka.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Sat, 21 Nov 2009 22:57:21 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Бодол бэлэглэгч...]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=307941   Хүлээлгийн өрөө. Хаалганы цаана хэд хэдэн хүний бүдэгхэн дуу сонстож тэд юу ч юм нэг зүйлийн ярилцацгаах аж. Бодол, сэтгэл минь өрөөн дотуур дэмий тэнэж, сонорт минь зөвхөн цагийн зүүний цохилт л холхисоор бүр зүүрмэглэж орхиж. Дэмий л нүдээ сэргээх санаатай өрөөнд цуг хүлээж буй хүмүүс рүү харан нүдээ гүйлгэтэл тэр... Тэр өөдөөс харан суусан эмэгтэй бодолд автан нэг тийшээ мэлрэн гөлөрснийг анзаарлаа. Сайтар харах зуур тэр эмэгтэй нүдээ ч цавчсангүй... Үнэхээр гунигтай хийгээд таагүй бодол бүсгүйн оюун ухааныг аль хэдийнээ эзэмдсэнийг мэдрэх зуур надад ер бусын ч юм шиг зугаатай ч юм шиг санаа төрлөө... Түүнд бодол бэлэглэе. Зүгээр л урдаас нь харан сууж байгаад гунигтай бодлыг нь сарниулж, аз жаргалтай бодлоор сэтгэл зүрхийг нь гийгүүлье ... Ийнхүү нойрмог байдлаа орхин ер бусын санаагаа хэрэгжүүлэхээр нүдээ тас аниж түүнд зориулсан бодлоо сэтгэлдээ зурж гарлаа... "Гүн хөх тэнгэрийн хаяагаар гэрэлт одод түгж, наран мандах агшин зуур шүүдрийн дусал бүр солонгорон ер бусын нам гүмд болжморын сэргэлэн жиргээ сонстоно. Бүсгүй навчисаар бус сарнай цэцэгсээр нахиалсан модны доор ном уншин инээмсэглэх бөгөөд  бүсгүйн нүдэнд ер бусын аз жаргал гэрэлтэж аж..." бодол минь энэ. Харин одоо түүнд бэлэглэх хэрэгтэй. Үүний тулд итгэх хэрэгтэй... Бодол минь түүнд очсон гэдэгт итгэхийн тулд  залбирал хэрэгтэй. Залбирал... Залбирал... Итгэл... Гэтэл сэтгэлдээ зурсан өнөөх бодол төсөөллөөс минь гэнэт алга болохыг мэдрэв... Одоо надад нүдээ нээх л үлдсэн... Нүдээ нээгээд би өмнө нь хэзээ ч тийм аз жаргалтай харц харж байгаагүйгээ мэдсэн юм...

2009.11.22         /00:16/

]]>
Sat, 21 Nov 2009 22:57:21 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=307941
<![CDATA[Joan Miro /Miry/ - Каталоны бахархал]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=302817    Кафка: За даа ойрд чинь блог энэ тэрээрээ сүйдтэй эргэлдэж чадсангүй. Ажил төрөл ихтэй болохоор чинь тэгээд нэг л их ажилтай хүн, амьдралд өөрчлөгдөж байгаа зүйлгүй... хэхэ за энэ ч яахав та бүхэндээ уран зургийн бас нэгэн сор болсон том нөхрийг танилцуулхаар шийдээд... Энэ бол Испанийн зураач Хуан Миро юм. 1893 онд Испанийн Барселона хотод алтны дарханы гэр бүлд төрсөн аж. Сюрралист, дада чиглэлийн бас нэгэн том төлөөлөгч. Каталоны бахархал болсон энэ зураачийн Барса хотын архитекторт үзүүлсэн нөлөө маш их юм гэнэ лээ. Ер нь бол Барса хотын архитекторыг урлаг талаасаа үнэхээр гайхагддаг гэж дуулсан шүү. Очиж хүзэж харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм даа. Ямартай ч Хуан Мирогийн сюрралист зургуудыг та бүхэндээ сонирхуулья. Миний хувьд Dancer гэдэг зураг нь их таалагддаг. [...]]]> Mon, 16 Nov 2009 14:42:03 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=302817 <![CDATA[Түүний зүүд...]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=300378

Унтах ёстой - зүүд ирнэ. Тэр ирнэ. Магадгүй нойр гэгч хаалганы цаана тэр зогсож л байгаа. [...]]]> Fri, 13 Nov 2009 15:48:19 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=300378 <![CDATA[Абсурд жүжгийн дууль...]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=295795

Хөшиг нээгдлээ

Хөгшин өвгөн, таяг тулан [...]]]> Mon, 09 Nov 2009 08:44:36 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=295795 <![CDATA[Ирээдүйг хүндэл...]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=292142      Ирээдүй рүү эгцлэн харж эргэцүүл... Хол юм шиг хэрнээ ирээдүй маш ойрхон оршиж буй... Түүнийг чи дэргэдээ хөтөлж яваа эсвэл тэр чиний гарын алган дээр...

Хөсөр хаяж болохгүй. Ирээдүй бол зөвхөн чиний өмч чи түүнийг яаж ч болно, хэнтэй ч хуваалцахгүй - чиний цорын ганц өмч. Чи түүнийг юугаар ч сольж, юунд ч үрж зарцуулж чадахгүй. Тэр бол юутай ч зүйрлэшгүй үргэлж хажууд чинь үнэнчээр орших дагуул чинь. Хайр дурлал, цаг хугацаа, амьдрал бүгд эцэстээ нүүр буруулдаг бол ирээдүй нүүр буруулахгүй. Чамайг хумхын тоос болсон ч ирээдүй чинь чамтай хамт оршсоор л байх болно. Чи түүнийг чамд ийм үнэнчийнх төлөө хүндлэх хэрэгтэй. Ирээдүйг хүндэл... Өнгөрснийг хөсөр хая. Чи ирээдүйгээр өөрийгөө өөрчилж болно. Чи өөрөөсөө өөр болж болно. Өөрөөрөө ч үлдэж болно. Өнгөрсөнд харин чадахгүй. Боломжгүй бүхнийг боломжтой болгох цорын ганц зэвсэг бол ирээдүй. Ирээдүйд төсөөлөл, мөрөөдөл, хязгааргүй агуулагдаж байгаа... Ирээдүй ийм нандин... /Би - Гурван цэг тавих дуртай... Энэ гурван цэг ирээдүйг бэлгэддэг юм.../ И---Р---ЭЭ---ДҮЙ энэ ҮГИЙГ хүндэл...

]]>
Thu, 05 Nov 2009 15:43:38 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=292142
<![CDATA[Хүн хийгээд хувь тавилангийн тухай ...]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=288047 "Хүмүүс өөр хоорондоо үнэхээр их ялгаатай байдаг бол  амьтдын хувьд ялгаа байдаггүй" гэж Плутарх хэлсэн байдаг санана. Энэ их сонирхолтой үг шүү. [...]]]> Mon, 02 Nov 2009 08:56:25 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=288047 <![CDATA[Чи...]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=285570

Сонгодог шүлгийн мөр шиг

Содон хэрнээ ихэмсэг

Чиний харц ... [...]]]> Fri, 30 Oct 2009 16:28:55 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=285570 <![CDATA[Тодорхойлох нь ...]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=279344 Минийхээр...

Беккет - харц, Чехов - инээмсэглэл

Үйл явдлын өрнөл хийгээд утга , утгагүйдэл [...]]]> Tue, 20 Oct 2009 11:34:46 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=279344 <![CDATA[Дурлалын од]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=274870

Дурлалын тэр од гялалзаж байна

Дуусашгүй  их мөрөөдөл цацруулан [...]]]> Mon, 12 Oct 2009 10:16:50 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=274870 <![CDATA[Бүтэлгүй бүх юм сайхан ...]]> http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=273409           Бүтэлгүй бүх юм сайхан ... Бүтэлгүй дурлал, бүтэлгүй хайр, бүтэлгүй өдөр, бүтэлгүй ажил, бүтэлгүй үнсэлт, бүтэлгүй хүлээлт , бүтэлгүй мөрөөдөл, бүтэлгүй буулт, бүтэлгүй нисэлт, бүтэлгүй шүлс хаялт, бүтэлгүй бие засалт, бүтэлгүй юу яалт бүгд сайхан. Учрыг ухъя ! Бүтэлгүй бүхэнд шингэсэн бүтээх эрмэлзлэл хэзээ ч мартахдахгүй ... Анхны хайр бүтсэн бол анхных гэж хэн нь ч дурсахгүй ХОХИНО! Ахиж олдохгүй анхны хайр гэж дуулахгүй байсан. Бүтэлгүй бүхэн бүхнийг сонирхолтой болгосон - Араас нь гүйгээд тоохгүй байгаа охин - Бурхан минь Үсээ зулгаамаар санагдана... Бас бүтэхгүй байгаад нь далдхандаа баярлана. Бүтчихвэл тэрний төлөө ҮСЭЭ зулгаахгүй.  Бүтэхгүй байгаа болохоор түүний төлөө 2 шүлэг төрсөн. Тэр дэндүү ихэмсэг бардам  нь үнэн гэхдээ надаас өөр залууд яаж ханддаг бол гэсэн бодол СОНИРХОЛТОЙ ... Зүүдэлсэн нь үнэн - Гэхдээ мэдээж хэн ч итгэхгүй. Зүгээр л түүнд сайн гэдгээ худлаа мэдрүүлэх арга гэж бодно... Үүлэн завиар хамтдаа зугаалсан - Уран зохиолын дүрслэл. Үнэндээ зүүд тийм биш байдаг авцалдаагүй үйл явдал... Зугаалаачгүй зүгээр л дүр төрх нь харагдаад байсан. Маш өвөрмөц царай. Цагаан , нэг тийм бусдаад өөр нүд, хамар, уруул нь тогтсон нэг хэвийн царай бус түүнийх гэхдээ хараад л баймаар үнэн ЗЭРЛЭГ...  Би доторх хүнийг нь танихгүй шаал танихгүй ЭМЭГТЭЙ... Тэр эмэгтэйг би бодож ч үзээгүй ... Гоо Үзэсгэлэн - эр хүнийг мохоодог. Ямар ч сайн эр сөхөрнө. Гэхдээ ихэнх сайн эрчүүл тэгж харагдахгүй байж чаддаг . Үнэндээ тэд хэдийнхээ сөхөрчихсөн... Гоо үзэсгэлэн бол ийм ХҮЧИРХЭГ. Эр хүний хувьд бүтээгүй талын эмэгтэй бүтсэн талынхаас ямагт хүчтэй... Ихэмсэг бас эрхэмсэг байдаг. Зарим үед ухаалаг хүний дүр эсгэж гоо үзэсгэлэнг боловсрол, ёс суртахуун, хүнлэг чанараар ДОРОМЖЛОНО...Царайны сайхнаар ... Хүссэн хүсээгүй гоо  үзэсгэлэн бол ХҮЧ... Тэр бүгдэд хараагдаж байсан ч бүгдээс ХҮЧИРХЭГ... Миний  -  Дурлал... Хамгийн гоё тодотголтой дурлал БҮТЭЛГҮЙ ДУРЛАЛ - Бүтсэн хайр сэтгэлээс ч илүү үнэ цэнэтэй. Бүтэхгүй болохоор би үүрд дурсан санах болно. Миний эхнэр болбол маргааш нь л би мартана. Унаж тусмаар тэр дурлалыг мартчихна... Тэр ГОО ҮЗЭСГЭЛЭНГ...  Бүтэлгүй бүхэн ухаалагыг хурцалдаг, увайгүйг хугалдаг... Бүтэлгүй бол УТГА УЧИР...  

Бүтэлгүй бүхнийг сайхан гэж бичих гээд БҮТЭЛГҮЙТЭВ... БИ МАРТАХГҮЙ

]]>
Fri, 09 Oct 2009 14:43:30 +0800 http://kafka.blog.banjig.net/post.php?post_id=273409