Ирээдүй рүү эгцлэн харж эргэцүүл... Хол юм шиг хэрнээ ирээдүй маш ойрхон оршиж буй... Түүнийг чи дэргэдээ хөтөлж яваа эсвэл тэр чиний гарын алган дээр...
Хөсөр хаяж болохгүй. Ирээдүй бол зөвхөн чиний өмч чи түүнийг яаж ч болно, хэнтэй ч хуваалцахгүй - чиний цорын ганц өмч. Чи түүнийг юугаар ч сольж, юунд ч үрж зарцуулж чадахгүй. Тэр бол юутай ч зүйрлэшгүй үргэлж хажууд чинь үнэнчээр орших дагуул чинь. Хайр дурлал, цаг хугацаа, амьдрал бүгд эцэстээ нүүр буруулдаг бол ирээдүй нүүр буруулахгүй. Чамайг хумхын тоос болсон ч ирээдүй чинь чамтай хамт оршсоор л байх болно. Чи түүнийг чамд ийм үнэнчийнх төлөө хүндлэх хэрэгтэй. Ирээдүйг хүндэл... Өнгөрснийг хөсөр хая. Чи ирээдүйгээр өөрийгөө өөрчилж болно. Чи өөрөөсөө өөр болж болно. Өөрөөрөө ч үлдэж болно. Өнгөрсөнд харин чадахгүй. Боломжгүй бүхнийг боломжтой болгох цорын ганц зэвсэг бол ирээдүй. Ирээдүйд төсөөлөл, мөрөөдөл, хязгааргүй агуулагдаж байгаа... Ирээдүй ийм нандин... /Би - Гурван цэг тавих дуртай... Энэ гурван цэг ирээдүйг бэлгэддэг юм.../ И---Р---ЭЭ---ДҮЙ энэ ҮГИЙГ хүндэл...




Сэтгэгдэлүүд:
Хүн ирээдүйдээ харамсаж амьдрахгүйн тулд өнөөдөр сайхан явах хэрэгтэй, өнгөрсөнөө тэр чигт нь орхи. Харин алдаан дээрээ суралцах хэрэгтэй гэж бодож байна.
"ирээдүйг хараал идэг"
Сэтгэгдэл үлдээх: