2009-10-20 11:34:46
Минийхээр...
Беккет - харц, Чехов - инээмсэглэл
Үйл явдлын өрнөл хийгээд утга , утгагүйдэл
Шекспирийн 3 чөтгөр ,Макбет ...
Эсхилийн эмгэнэл бол Жүжиг.
Рембо - залуу нас, Паунд - ухаарал
Пушкиний дурлал, Ахматовагийн нулимс
Ли Байгийн саранд хэлсэн нууц ,
Хайяамийн хөлчүүрхэл, сэрэл
Гуниг хийгээд сэтгэлийн өнгө аяс
Сапфогийн үхэл бол Яруу найраг.
Акутагава - шинэ сэрэхүй, Уайлд - эргэлзээ
Жойсийн хардалт, Маркесийн ид шид
Мартагдсан хурандаа, амьдрал бол нэг өдөр
Достоевскийн шийтгэл бол Үргэлжилсэн үг.
Бүгд минийхээр...




Сэтгэгдэлүүд:
unshih ym yaasan ih ba aa
chi barag bugdiig ni duusgaa shiv dee luugaruuidiig
Минийхээр:
Ахматова-араншин
Ли бай-Бодрол
Хаяам-Лүндэн
Эсхил-Гэсгээл.... болдог. Бусад нь ойролцоо юм аа...
Маркес харин хэлж мэдэхгүй, нэг л тийм сонин...
Айтматов бол галзууруулна... "Зуунаас ч урт өдөр"-ийг яалтай билээ
Сэтгэгдэл үлдээх: