Кафка: Өчигдөрхөн Пауло Коэльо -гийн "Алхимич"-ийг уншчихлаа...Нэрийг нь сонсоод л яваад байсан , ойрд үнэндээ ном шагайх зав олдсонгүй. Ерөнхийдөө үйл явдал агуулгын хувьд энгийн юм шиг мөртлөө цаад санаа нь маш гүн бичигджээ. Сантьяго гэдэг жирийн хоньчин залуу өөрийн зүүд болон хүсэл эрмэлзлэлдээ итгэн эрдэнэсийн эрэлд явж байгаа тухай... "Чи үнэхээр хүсэж л байгаа бол орчлон хорвоо түүндээ хүрэхэд чинь тэр чигээрээ туслах болно" гэсэн зохиолын цаад ерөнхий санаа.
Яг үнэндээ амьдралаас хэт хол юм шиг мөртлөө маш ойртуулж бичжээ... Ерөөсөө л хүний хувь тавилан, аз жаргал, зовлон бэрхшээл бол хүний хүсэл эрмэлзлэлийн тодорхой биелэл. Бидний сэтгэл зүрхэнд далд болон ил хүсэл эрмэлзлэлүүд үргэлж оршсоор л байдаг. Магадгүй далд хүсэл эрмэлзлэлүүд бидний зүүдээр дамжин илэрдэг биз. /Фройд ахынхан сайн мэдэж байгаа байх/. Тиймээс хүсэл гэдэг маш чухал. "Би хааяа өөрийгөө үнэхээр утга зохиолын төвшинд /олон нийтийн буюу нийт масс-д зориулагдаагүй - ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс бий болоогүй/ яригдах хэмжээний жүжиг биччихсэн түүнийгээ тайзан дээр хэрхэн тоглогдож байгааг нүдээр үзэж буйгаар төсөөлөх үнэхээр дуртай... " хэдийгээр ор үндэс нь одоогоор тодорхой биш хэдий ч ямарч байсан миний сэтгэл зүрх, оюун ухаанд ийм хүсэл эрмэлзлэл байна гэдэг үнэхээр чухал. "Хүний үнэ цэнэ хүсэл мөрөөдлийнх нь үнэ цэнээр хэмжигдэнэ" гэж сайхан үг. Тиймээс хүмүүс бид сайхан хүсэл тэмүүлэлтэй амьдрах ёстой. Бүхий л цаг үеийн турш яригдаж буй сонгодог хийгээд гайхалтай зохиол бүтээлүүд бүгд л жинхэнэ гуйвшгүй хүсэл эрмэлзлэлийн үр дүнд бий болсон. Тэрхүү зохиол бүтээлүүд хэзээ ч ашиг сонирхлын үүднээс бий болоогүй , зөвхөн хүсэл сэтгэлийн үүднээс бий болсон болохоор хүний дотоод сэтгэл, оюун ухаанд нөлөөлөх чадвараараа тэргүүн зэрэгт байдаг биз...
Үхлээс , ядуу зүдүү амьдралаас, зовлон бэрхшээлээс бүү ай ! Харин хүсэл мөрөөдөлгүй амьдрахаас ай! Хясал бол хүслийн энгийн нэг дагавар...




Сэтгэгдэлүүд:
2т: Би чамайг Үлисс уншаад байгаа гэж ойлгоод байгаа шдээ. Эсвэл олон ном зэрэгцүүлж уншаад байна уу?
ene bol engiin hernee l unen.
hun yamar ireedui husej moroodoj baina tuund tiim l ireedui bdag gej bas engiin unen shu
HArin ene uliss ch jinhene tarhi urumddug ed baina.
Duussan bol setgegdelee bicheerei!
Tsaad soliotoi Ireland chin minii sain naiz.
Damjuulj helemz!
Хамгийн сонин нь яг тэр модны дор нь нөгөө алт эрдэнэс нь байсан.
Зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийн байсан хэдэн хонь, хайр сэтгэлээ золиосолсон.
Англиар нь бас уншаад үзээрэй, бүр болвол Португалиар нь...
Нээрээ тэр модны нэрийг Сиракюс гэж байл уу?
Арай Олдошаксил орчуулсан юм биш биз дээ? Таны /Чиний/ сайн найз юм уу? Өө за за, гоё айн?
Би Порто-р уншаагүй ээ. Хэрвээ мэддэг байсан бол ...
Нээрээ Улисс-г хэн гэж хүн орчуулсан байна?
Yalanguya Huuchin gereeg dotorlohgui bol.
Huuchnii Yevrop romanuudiig gadarlahgui bol,
Irlandiin tuuhiig oilgohguui yum bol...
Taashaal gedeg ni tarhi toirch niseed hetsuu horvoo.
Хүн бүр л уншсан байлгүй дээ
Сэтгэгдэл үлдээх: