- Л.Өлзийтөгс /Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном/-оос
Дэндүү их шалгуурыг давсан дурлал бүтдэггүй. /Бүтлээ ч гэхэд түүнд ямар ч амт үгүй болсон байдаг/ Тэр хэтэрхий өндөр үнээр олдсон тул, өдөр тутмын хямдхан, жирийн амьдралтай эвлэж зохицдоггүй юм. Хамаг мөнгөө цуглуулан байж авсан гоёмсог торгон даашинзаа биш, хямдхан авсан борог даавуун бошинзоо л бид өдөр бүхэн өмсдөгтэй энэ нь агаар нэг юм даа.
/Үнэнийг хэлэхэд Кафка минии бие энэ шүлгэнд үнэхээр дуртай мөртлөө би ерөөсөө уншиж чаддаггүй юмаа. Яагаад вэ? гэвэл Хайр дурлалдаа үнэнч үлдсэн хүний сэтгэл юутай ч зүйрлэшгүй агуу байдаг. Энэ бол жинхэнэ зүрх сэтгэл... Халдашгүй эрхэм, мартагдашгүй нандин - Гэвч хамгийн өрөвдөлтэй нь хайртай хүнээ алдах нь л тэр хүний хайрандаа үнэнч үлдэх нь илэрч гарах цорын ганц нөхцөл юм....Харин хүмүүс амьдралд хэзээ ч, яаж ч тохиолдож болох энгийн асуудлуудаас болж жинхэнэ хайр дурлалаасаа нүүр буруулах нь олонтаа байдаг.../
- Одоо хүртэл би чамд хайртай
Зүрх зүсмээр үг
Олон жил өнгөрчээ
Долоон жил...
Долоон жилийн өмнө би чиний гарыг түлхсэн
Доош харж байгаад үгүй гэж хэлсэн
Өөр нэгэнд тэгээд өөрийгөө үүрд өгсөн
Өнөөдөр гэтэл чи ахиад л миний өмнө...
Үнэнч зүрхний чинь өмнө
Өчүүхнээ шимширтэл мэдрэхэд
Өнөөдрийг хүртэл чамгүйгээр
Жаргалтай алхсан минь худал ч юм шиг
- Үргэлж зүүдэлдэг ээ, би чамайг
Автмаар халуун үг
Үнсэж, үнсүүлээгүй уруул минь
Харам сэтгэлийг минь ичтэл чичирхийлнэ
- Яагаад чи намайг мартдаггүй юм бэ?
Яръя гэвч эвлэхгүй үг
Инээе гэвч нулимстай хоолой
Илүү юу хэрэгтэй юм,
Ингэж намайг битгий яллаач
- Одоо хүртэл би чамд хайртай
Ичмээр, амттай үг
Авахыг хүсээгүй бэлэг
Авсан ч задалмааргүй бэлэг
Аймар гашуун үг
Итгэмгүй ч итгэхийг л хүснэ
Хэдийнээ итгэчихээд
Ийм л үг сонсох гэж
Эм хүн болж төрсөн мэт санагдана
Анх удаа би нөхрөөсөө урваж
Ар нуруугаа харуулан буруу харж хонов...




Сэтгэгдэлүүд:
Анх удаа би нөхрөөсөө урваж
Ар нуруугаа харуулан буруу харж хонов...
хамгийн сайхан төгсгөл
Itgeh...
hairlah...
Ene ugend...
Id shid
Orshdog...
une tsenetei baih tusmaa l bat boh busuu gej bi bodnom
Гэхдээ миний түүнийг хайрлах сэтгэл бол шалгуур энэ тэр даваад байсан юм байхгүй л дээ... Би зүгээр л түүнийг хайрлахыг хүссэн... Би хүмүүсээс тэс өөр харь гаригийн хүн болохоор надад энэ шүлгэнд, таны энэ бичлэгт тохиолдсон шиг зүйл тохиолдохгүй тэ???
Amraglal durlalaas
Angijrah huchiig uguuch... gj Ulziitugsiin goyo shuleg bdagshdee.Unshaarai!
za ter yahav, ehner min nuruugaa haruulj honuul bi ch shuud sejiglej ehleheer bolloo shuu
"Дэндүү их шалгуурыг давсан дурлал бүтдэггүй. /Бүтлээ ч гэхэд түүнд ямар ч амт үгүй болсон байдаг/ Тэр хэтэрхий өндөр үнээр олдсон тул, өдөр тутмын хямдхан, жирийн амьдралтай эвлэж зохицдоггүй юм. Хамаг мөнгөө цуглуулан байж авсан гоёмсог торгон даашинзаа биш, хямдхан авсан борог даавуун бошинзоо л бид өдөр бүхэн өмсдөгтэй энэ нь агаар нэг юм даа."
Энэ үнэхээр үнэн ч юм шиг, хэрвээ үнэн бол ... Бүр гол харлачихлаа. Миний өмнөх зүйлс, тэр бүгдийг тэвчсэн ямар ч үнэ цэнэгүй болно гэж үү?
"Тэрний ачаар" гэдгийг нөгөө утгаар хэлсэн юм аа
jinhene hair setgel chini ireegui bn gsen ug! bi tegej bodoj bn...
Гэхдээ тэр их үнэ цэнээр олдсон зүйл, яг энэ шүлэг шиг болвол ... Үгүй мөн, хайраан
ZURHEND NUUST BHGUI BOL ZURH GANTSAARDANA SHUU
EHNII SETGEGDEL BICHSEN HUN HAIRTAI GEHEER L HAIR UNE UNAAD BGAM BISH UU ENE HUNEESEE EHNIIH GEDEGTEE SHUU GSN HEHE
bi ch bs anhnii hair shahuu hvnteigee buun yum boljiij uchraad buun yum boljiij uulzaad ntr/yaagaaw nuguu har hviten uwliin bolzoo ntr shvv dee kk/ hen hendee buun hairtai buun nandin l bailaa.... yamar sndaa l 2 jil uulzsan bj 1 udaa garnaas n barij vzsen 2 udaa hatsar dree zuulhun vnsvvlsen ntr geheer l yutai ch zvirlemgvi nandin zvil bjeee... het ih nandignasan yamar ch yum vne tsenee alddiimaa zaluusaa tiimees bvh zviliin hemjeeg taaruulj shan amidartsgaay... GANTSHAN HEMJEE HYZGAARGVI HIIJ BOLOH ZVIL BL NOM L UNSHIH.. TEGLEE GD CHI HEZEE CH TM TSAGAAN SOLIO NTR TUSAHGVI HVNII AMIDRAL BOGINOHON SHDEEE
denduu ih shalguuriig davsan hair tamir tenheegui bolchdog ch yum shig
minii hair nadad denduu unetei oldoh gd bgaa bolhoor ter hairaas bi tatgalzsan odoo haaya haramsdag
zuger l terniig bodood dursaad l
amidarsaar l bn
Сэтгэгдэл үлдээх: