Хүлээлгийн өрөө. Хаалганы цаана хэд хэдэн хүний бүдэгхэн дуу сонстож тэд юу ч юм нэг зүйлийн ярилцацгаах аж. Бодол, сэтгэл минь өрөөн дотуур дэмий тэнэж, сонорт минь зөвхөн цагийн зүүний цохилт л холхисоор бүр зүүрмэглэж орхиж. Дэмий л нүдээ сэргээх санаатай өрөөнд цуг хүлээж буй хүмүүс рүү харан нүдээ гүйлгэтэл тэр... Тэр өөдөөс харан суусан эмэгтэй бодолд автан нэг тийшээ мэлрэн гөлөрснийг анзаарлаа. Сайтар харах зуур тэр эмэгтэй нүдээ ч цавчсангүй... Үнэхээр гунигтай хийгээд таагүй бодол бүсгүйн оюун ухааныг аль хэдийнээ эзэмдсэнийг мэдрэх зуур надад ер бусын ч юм шиг зугаатай ч юм шиг санаа төрлөө... Түүнд бодол бэлэглэе. Зүгээр л урдаас нь харан сууж байгаад гунигтай бодлыг нь сарниулж, аз жаргалтай бодлоор сэтгэл зүрхийг нь гийгүүлье ... Ийнхүү нойрмог байдлаа орхин ер бусын санаагаа хэрэгжүүлэхээр нүдээ тас аниж түүнд зориулсан бодлоо сэтгэлдээ зурж гарлаа... "Гүн хөх тэнгэрийн хаяагаар гэрэлт одод түгж, наран мандах агшин зуур шүүдрийн дусал бүр солонгорон ер бусын нам гүмд болжморын сэргэлэн жиргээ сонстоно. Бүсгүй навчисаар бус сарнай цэцэгсээр нахиалсан модны доор ном уншин инээмсэглэх бөгөөд бүсгүйн нүдэнд ер бусын аз жаргал гэрэлтэж аж..." бодол минь энэ. Харин одоо түүнд бэлэглэх хэрэгтэй. Үүний тулд итгэх хэрэгтэй... Бодол минь түүнд очсон гэдэгт итгэхийн тулд залбирал хэрэгтэй. Залбирал... Залбирал... Итгэл... Гэтэл сэтгэлдээ зурсан өнөөх бодол төсөөллөөс минь гэнэт алга болохыг мэдрэв... Одоо надад нүдээ нээх л үлдсэн... Нүдээ нээгээд би өмнө нь хэзээ ч тийм аз жаргалтай харц харж байгаагүйгээ мэдсэн юм...
2009.11.22 /00:16/

Кафка: За даа ойрд чинь блог энэ тэрээрээ сүйдтэй эргэлдэж чадсангүй. Ажил төрөл ихтэй болохоор чинь тэгээд нэг л их ажилтай хүн, амьдралд өөрчлөгдөж байгаа зүйлгүй... хэхэ за энэ ч яахав та бүхэндээ уран зургийн бас нэгэн сор болсон том нөхрийг танилцуулхаар шийдээд... Энэ бол Испанийн зураач Хуан Миро юм. 1893 онд Испанийн Барселона хотод алтны дарханы гэр бүлд төрсөн аж. Сюрралист, дада чиглэлийн бас нэгэн том төлөөлөгч. Каталоны бахархал болсон энэ зураачийн Барса хотын архитекторт үзүүлсэн нөлөө маш их юм гэнэ лээ. Ер нь бол Барса хотын архитекторыг урлаг талаасаа үнэхээр гайхагддаг гэж дуулсан шүү. Очиж хүзэж харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм даа. Ямартай ч Хуан Мирогийн сюрралист зургуудыг та бүхэндээ сонирхуулья. Миний хувьд Dancer гэдэг зураг нь их таалагддаг.
Унтах ёстой - зүүд ирнэ. Тэр ирнэ. Магадгүй нойр гэгч хаалганы цаана тэр зогсож л байгаа.
Хөшиг нээгдлээ
Хөгшин өвгөн, таяг тулан
Ирээдүй рүү эгцлэн харж эргэцүүл... Хол юм шиг хэрнээ ирээдүй маш ойрхон оршиж буй... Түүнийг чи дэргэдээ хөтөлж яваа эсвэл тэр чиний гарын алган дээр...
Сонгодог шүлгийн мөр шиг
Содон хэрнээ ихэмсэг
Чиний харц ... 

