Ид шидтэнгүүд.... Блогчид... Банжигчид... Мандтугай ...

Ойрд блогоор минь хүмүүс зочлохгүй их гунигтай байна.... Яачив нөгөө уран зохиол , шүлэг яруу найраг сонирхдог анд нөхөд минь... 2 хоног хэн ч сэтгэгдэл  үлдээсэнгүй. Зун болсон чинь нөхөд маань нозоороод ком-ны ард суухаа больчив уу? эсвэл бүгдээрээ лагер гараад явч вуу? Бүүр эсвэл миний оруулж байгаа бичлэг, шүлэг энэ тэр маань хүмүүст таалагдахгүй байгаа юм болов уу? янз бүрийн л бодол төрж байна...

Ямартай ч блогоо нээгээд хэдийнээ 6 сар өнгөрчээ. Хамгийн анх Эзра найзын блог руу орж түүнтэй танилцаж билээ. Тэгээд шууд л блогоо нээж ,түүнээс хойш блогоо блогын дайтай блог болгох гэж зүтгэж явна... Явна гэснээс өөрийн гэсэн орон зайг эзэгнэнэ гэдэг гайхалтай сайхан мэдрэмж шүү. Миний блог миний үзэл бодол шингэсэн утга зохиол, шүлэг яруу найраг, уран зураг, урлагийг өөртөө агуулсан "Гайхалтай блог" ... Яагаад ч юм өнөөдөр блогоо магтмаар санагдчихлаа... Яадгийн...

Бас болоогүй блогийн ачаар олон сайхан нөхөдтэй танилцажээ... Танил талын чинээ боллоо... Бид бүгдээрээ блогчид ... Тэмдэглэл хөтлөгчид, элэглэгчид, эргэлзэгчид, тэрсэлдэгчид, тэрлэгчид, бичигчид, мэргэжлийхэн, сонирхогчид, шүлэгчид , гээд ... Ёстой янз янздаа... сайхан ... нөхөд... Тэдний ачаар зарим зүйлийг ухаартлаа гуниглана, зарим зүйлийг мартатлаа инээнэ, зарим нь зүрх хөндүүрлүүлнэ, зарим нь сэтгэл хөнгөлөөд хаячихна... - Ид шидтэнгүүд.... Блогчид... Банжигчид... Мандтугай ...

 

Шидэт Реализм буюу Габриель Гарсиа Маркес!
  Кафка : Колумбийн их зохиолч Габриель Гарсиа Маркесийн тухай та бүхэнд танилцуулъя! Латин Америкийн утга зохиолын томоохон төлөөлөгч. "Зуун жилийн ганцаардал" "Мартагдсан хурандаа" "Ириндира охины гунигт түүх" зэрэг бүтээлүүд нь манайд орчуулагдан гарсан. Шидэт Реализм буюу *Magic realism* гарамгай төлөөлөгч... Мэдээж түүний зохиол бүтээлүүдийг уншиж мэдэрсэн хүн байвал үүнтэй санал нэг байгаа байхаа. 1982 онд *100 жилийн ганцаардал* бүтээлээрээ утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн.
"Шидэт Реализм буюу Габриель Гарсиа Маркес!" цааш унших »
Ulysess-ийг авахаар захиалга өгсөн хүмүүст...

Кафка: За Ulysess романыг хямдралтай үнээр авах захиалга өгсөн хүмүүст хандаж хэлэхэд энэ 7 хоногт багтаан номыг худалдан авах саналтай байна. Пүрэв гарагт орой 7 цагаас уулзаж номоо авцгаая! Хүмүүсээ! 

худалдан авах хүсэлтэй хүмүүс   kafka_nabokov@yahoo.com   хаягаад ADD хийж холбогдоно уу! Мөн сэтгэгдэл үлдээж санал бодлоо хуваалцана уу!

Сонирхогч ... (MODERN - ЛАОЗ)
  Тэр бол Сонирхогч. Анх эхээс төрөөд ухаан орсон цагаасаа л сонирхож эхэлсэн. Түүнд амьдрал нь сонин биш. Тэр сонирхдог зүйлээ л сонирхоно. Аав ээжээсээ, ах дүүгээсээ нууна.
"Сонирхогч ... (MODERN - ЛАОЗ)" цааш унших »
Уран зохиол шимтэгч блогчиддоо!

      Кафка : Уран зохиол шимтэгч блогчидоо! Саяхан орчуулагдсан алдарт James Joyce -ийн Ulysess романы талаар Акутагава блогчин сонирхолтой санал тавьлаа. Ulysess худалдаанд 39 000 төгрөгөөр зарагдаж байгаа, харин худалдан авах хүсэлтэй таван хүнд 30 000 төгрөгөөр өгч нэг номыг дагалдуулан бэлэглэх боломжтой гэж орчуулагч эрхэм нь хэлжээ...   Иймээс үнэхээр худалдан авах сонирхол бүхий хүмүүсийг цуглуулж домогт Ulysess романыг авч монгол хэл дээрх анхны уншигчид нь болцгооё! Найзуудаа...

kafka надтай         kafka_nabokov@yahoo.com холбогдоорой ...

Түүний нүд гэрэлтэх шиг болсон ...
                                     ********Төгсгөлд нь... Тэр надруу хараад инээмсэглэнэ
"Түүний нүд гэрэлтэх шиг болсон ..." цааш унших »
ААВ ОХИН 2 / Оскарийн шагналт богино хэмжээний хүүхэлдэйн кино/ Tnx for Lunaz!

Кафка: Энэ богино хэмжээний хүүхэлдэйн кино их таалагдлаа... Олон шагнал авсан кино гэнэ чухам ямар шагнал гэдгийг нь мэдэхгүй байгаа нь жаахан харамсалтай байна. Ямарч байсан киноны өнгө аяс, аялгуу нь таалагдлаа... Урлагийн бүтээл...*Micheal Dudok De Wit гэдэг найруулагч эл бүтээлээрээ Оскарийн шагнал хүртсэн гэж Lunaz найз минь хэллээ* .Та үзэх гэж байгаа бол блогийн маань баруун гар талд байгаа IPOD-ийн PAUSE-г дарж байгаад үзэхгүй бол дуу нь давхцаж төвөг удах байх ... 3а ингээл 8 минут ч гэсэн УРЛАГ шимтэцгээе!

 

MMM ...
Нүд рүү минь хар! Бүсгүй минь ... Өнгөрсөн бүхэн рүү намайг
"MMM ..." цааш унших »
(Нийт: 97)
Powered by BBlog