Шөнийн болзоо...
  Болзоо ... Тэргэл сартай шөнө
"Шөнийн болзоо..." цааш унших »
Эр хүн ...
                          Кафка: Яахав дээ амьдралд хэцүү бэрхшээлтэй хүнд үеүүд тохиолдоно. Тэр болгонд гуниж гутраад, уурлаж уцаарлаад байвал ямар амьдарсан болох вэ дээ? Эр хүн ухаантай байхад учир нь олдоно, учрыг нь олно. Хамгийн их үүрэг хариуцлага эр хүн дээр л ноогддог... Хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд, улс орон гээд л энэ бүхний алинд ч эр хүний үүрэг хариуцлага асар их...  Нэгэн Философич нөхрийн афоризм санаанд буулаа ... Нэрийг нь даанч мартчихаж тэр хэлэхдээ " Бүү гутарч гунь, бүү цөхөр - Энэ чинь эм хүний л ажил" гэж эр хүний амьдралд хандах хамгийн зөв хандлагийг тодорхойлсон гайхалтай үг...
"Эр хүн ..." цааш унших »
Ма philosophie / Кафка-гийн дуртай дуу/

Кафка: Бороотой сэрүүхэн өдрийн мэнд найзуудаа... Энэ Amel Bent гэдэг бүсгүйн дуу үнэхээр гоё юм сонсоод л баймаар... Даанч салаа энэ тэр хэл усгүй болохоор ойлгохгүй юм гэхдээ мэдээж MA PHILOSOPHIE гэдэг дууны нэр нь сайхан юм. Хэрэвзээ миний блогоор Франц хэлтэй хүн орж ирвэл энэ дууны ерөнхий утгыг сийрүүлж өгөхийг хүсэж байна шүү... Ойрд блог дээр юм бичих завгүй ... Ганц 2 шүлгээр л аргалж байна даа... За ингээд хүмүүсээ энэ дууг дотроосоо мэдэрч сонсоорой... Нээрээ баруун гар талд гарч байгаа шүү үг нь ... өөрөөр хэлбэл миний ААЯ ПОД-н дээр хэхэхэ ... Ма philosophie!

Хажуугаар зөрөхөд...
Хажуугаар зөрөхөд... Хэн нэгнийг хэтэрхий их үгүйлсэн Гунигтай , хүлээлтээс өөр тэмүүлэлгүй Хүсэл, итгэл нь бөхөж буй ... Сүүмгэр, дөлгүй ийм харцыг би хаана харлаа?
"Хажуугаар зөрөхөд..." цааш унших »
Дүн өвөлд би дуртай ... /Цас ба цаг хугацааны нууц/

 Кафка: Зуны улирал! Надад бол зуны улирал таалагдаггүй... Яагаад ч юм бүү мэд... Өвлийг хүсэмжилж байна... Дүн өвөл 1 дүгээр сар... Шинэ оны эхний өдөр 1 сарын 1 хоосон уйтгартай, бүх юм ард хоцорчихсон...  гунигтай, хачин мэдрэмж төрүүлдэг өдөр... Сонин юм хэдхэн жилийн өмнө энэ өдөрт их дургүй байж... одоо бол дуртай ... Дүн өвөл сайхан ...  Харин одоо би та нарт цасны болон цаг хугацааны талаар бяцхан нэг нууцаа хэлье!

"Цас ороход

Цаг хугацаа зогсдог ...

Цас бүрийн ширхэг нь

Цагийн зүүний цохилт...  "

 

Яриа № 6 / Бичил монолог /
       Яриа №6 / Тольны өмнө зогсож буй залуу - Өөртэйгээ ярина - Тэр гартаа буу барьжээ / - Ганцаардсан хүнд буу хэрэгтэй !
"Яриа № 6 / Бичил монолог /" цааш унших »
Гоё байсан шүү манайхаан... Tnx for Akutagawa, Aamur, Arimaa, Uudam, HAWKS,

Кафка: За анх удаа шахуу банжигийнхаа блогчин нөхөдтэйгээ нэг зүйл дээр санаа нэгдэж уулзацгаалаа. Биднийг нэгтгэсэн зүйл бол нөгөө алдарт "Ulysess" роман. Өчигдөр шинэ ерөнхийлөгчийнхээ тангарагийн дараахан орой 7 цагаас Акутагава , Аамур, Аримаа, Уудам, HAWKS нартай уулзаж номоо худалдаж авлаа хямдралтай үнээр шүү... Үүнийг бидэнд санал болгосон Акута найздаа  ном худалдаж авсан нийт нөхдийнхөө өмнөөс үнэхээр их баярласнаа илэрхийлье   ... Нээрээ нэг сонин зүйл нь урьд өмнө нь ерөөсөө уулзалдаж байгаагүй мөртлөө бид хэд аль хэзээний л найз нөхөд шиг байлаа... хэхэ. Нэг нэгнээсээ огтхон ч халгасангүй... Үнэхээр сайхан... Гэхдээ бид чинь блогчид шүү дээ. Блогчин хүн блогчин хүндээ хайртай... За ингээд ямарч байсан утга зохиолыг чин сэтгэлээсээ сонирхож Үлисс романыг худалдаж авсан нөхөддөө үнэхээр их баярлалаа... Уралдаж уншнаа ... Ухаарч мэдэрнээ ... Нөхөдөө... Блогчидоо!

Ид шидтэнгүүд.... Блогчид... Банжигчид... Мандтугай ...

Ойрд блогоор минь хүмүүс зочлохгүй их гунигтай байна.... Яачив нөгөө уран зохиол , шүлэг яруу найраг сонирхдог анд нөхөд минь... 2 хоног хэн ч сэтгэгдэл  үлдээсэнгүй. Зун болсон чинь нөхөд маань нозоороод ком-ны ард суухаа больчив уу? эсвэл бүгдээрээ лагер гараад явч вуу? Бүүр эсвэл миний оруулж байгаа бичлэг, шүлэг энэ тэр маань хүмүүст таалагдахгүй байгаа юм болов уу? янз бүрийн л бодол төрж байна...

Ямартай ч блогоо нээгээд хэдийнээ 6 сар өнгөрчээ. Хамгийн анх Эзра найзын блог руу орж түүнтэй танилцаж билээ. Тэгээд шууд л блогоо нээж ,түүнээс хойш блогоо блогын дайтай блог болгох гэж зүтгэж явна... Явна гэснээс өөрийн гэсэн орон зайг эзэгнэнэ гэдэг гайхалтай сайхан мэдрэмж шүү. Миний блог миний үзэл бодол шингэсэн утга зохиол, шүлэг яруу найраг, уран зураг, урлагийг өөртөө агуулсан "Гайхалтай блог" ... Яагаад ч юм өнөөдөр блогоо магтмаар санагдчихлаа... Яадгийн...

Бас болоогүй блогийн ачаар олон сайхан нөхөдтэй танилцажээ... Танил талын чинээ боллоо... Бид бүгдээрээ блогчид ... Тэмдэглэл хөтлөгчид, элэглэгчид, эргэлзэгчид, тэрсэлдэгчид, тэрлэгчид, бичигчид, мэргэжлийхэн, сонирхогчид, шүлэгчид , гээд ... Ёстой янз янздаа... сайхан ... нөхөд... Тэдний ачаар зарим зүйлийг ухаартлаа гуниглана, зарим зүйлийг мартатлаа инээнэ, зарим нь зүрх хөндүүрлүүлнэ, зарим нь сэтгэл хөнгөлөөд хаячихна... - Ид шидтэнгүүд.... Блогчид... Банжигчид... Мандтугай ...

 

(Нийт: 97)
Powered by BBlog