Бурхангүй газар - Миний нийслэл
     Хот, хот, хот Бухимдал дүүрэн Бусдын өмч Бурхангүй газар  Миний нийслэл ...
"Бурхангүй газар - Миний нийслэл" цааш унших »
Жинхэнээсээ тус хүргэнэ гэдэг огт туслахгүй байх явдал мөн...
     Кафка: Зарим зохиол бүтээлүүдэд их сонин сонин санаа явах юм. Мишель Дө Монтень гээд нөхрийн /их том хүнийг нөхөр гээд дуудчихлаа хэхэ / "Туршиц" -уудыг уншиж байхад ийм нэг үг /афоризм/ байна. Эртний Грекийн гүн ухаантнууд хэлэх дуртай үгсийн нэг гэнэ.
"Жинхэнээсээ тус хүргэнэ гэдэг огт туслахгүй байх явдал мөн..." цааш унших »
Чимээгүй байгаа хэдий ч чих бүхэн чамайг сонсож байгаа...
Кафка: Хааяа ёстой бичье бүр ноороглоё ч гэсэн бичиж чадахгүй үе байх юм. Юу бичихээ мэдэхгүй , юуг өөрийнхөөрөө туурвих гэдгээ ч ойлгохгүй цаг мөч ... Бичмээр байна... Юу ч байсан хамаагүй. Бичье л гэсэн үедээ биччихдэг байсан бол ч ... ёстой сайхан даа... /Нэг номноос уншиж байсан санагдана/ Оросын том ЛУУГАР А.П.Чехов "Алив надаар юу бичүүлмээр байна . Би бичээд өгье. Энэ ширээний тухай юу? Тэр чийдэнгийн тухай юу? " гээл онгирсон шиг . Жинхэнэ уран бүтээлч хүний чадвар гэдэг ямар гайхалтай .
"Чимээгүй байгаа хэдий ч чих бүхэн чамайг сонсож байгаа..." цааш унших »
А.С.Пушкин "3урсхийх эгшний үзэгдэл мэт"
  Зурсхийх эгшний үзэгдэл мэт Зураг тансагийн жавхлан мэт Зүслэм чамайгаа олж үзсэн Зүүднийх шиг алтан хормыг мартахгүй...
"А.С.Пушкин "3урсхийх эгшний үзэгдэл мэт"" цааш унших »
Тэр дэндүү ихэмсэг
Тэр дэндүү ихэмсэг Түүний төлөө Тэнгэрийн оддыг
"Тэр дэндүү ихэмсэг" цааш унших »
Эрэгцүүлэл ...
Кафка: Анудар "Ядаж чад, тэгээд" ... Ямар содон , этгээд өнгө аяс вэ? Юу бодож явдаг хүнээс ийм үгс гарч болох талаар эрэгцүүлж байна. Түүний дотоод ертөнцөд юу оршиж байсан юм бол? Сэтгэлгээ , мэдрэмж 2-оосоо юуг эрэлхийлсэн юм? Яг үнэндээ гайхаж байна. Магадгүй энэ анхных нь бөгөөд эцсийнх нь биз... Бусад нь цөм дуураймал мэт...  
"Эрэгцүүлэл ..." цааш унших »
Клод Оскар Моне /Claude Monet/ ! - "Гэрлийн мастер"
  Кафка: Импрессионист чиглэлийн томоохон төлөөлөгч Францын зураач Клод Моне-г урлаг сонирхогдог хүмүүс андахгүй биз... Ер нь энэ хүний талаар товчхон зүйлийг оруулъя гэж эртнээс бодож байлаа... 1840 оны 11 сарын 4-нд Парис хотод мэндэлжээ. Багаасаа зургаар оролдож 15 насандаа шог зургаар олон нийтэд танигдаж түүгээрээ ч халаасны мөнгөөр тасардагүй байж. Харин зураач Эжен Будентэй нөхөрлөсөн нь зураачийн цаашдын авъяас билигт сайнаар нөлөөлж байгалийн задгай агаарт гарч зурах шинэ техникт сургасан байна.
"Клод Оскар Моне /Claude Monet/ ! - "Гэрлийн мастер"" цааш унших »
Чи үнэхээр хүсэх л юм бол...
  Кафка: Өчигдөрхөн Пауло Коэльо -гийн "Алхимич"-ийг уншчихлаа...Нэрийг нь сонсоод л яваад байсан , ойрд үнэндээ ном шагайх зав олдсонгүй. Ерөнхийдөө үйл явдал агуулгын хувьд энгийн юм шиг мөртлөө цаад санаа нь маш гүн бичигджээ. Сантьяго гэдэг жирийн хоньчин залуу өөрийн зүүд болон хүсэл эрмэлзлэлдээ итгэн эрдэнэсийн эрэлд явж байгаа тухай... "Чи үнэхээр хүсэж л байгаа бол орчлон хорвоо түүндээ хүрэхэд чинь тэр чигээрээ туслах болно" гэсэн зохиолын цаад ерөнхий санаа.
"Чи үнэхээр хүсэх л юм бол..." цааш унших »
(Нийт: 97)
Powered by BBlog