Дурлалын од
Дурлалын тэр од гялалзаж байна Дуусашгүй  их мөрөөдөл цацруулан
"Дурлалын од" цааш унших »
Бүтэлгүй бүх юм сайхан ...

          Бүтэлгүй бүх юм сайхан ... Бүтэлгүй дурлал, бүтэлгүй хайр, бүтэлгүй өдөр, бүтэлгүй ажил, бүтэлгүй үнсэлт, бүтэлгүй хүлээлт , бүтэлгүй мөрөөдөл, бүтэлгүй буулт, бүтэлгүй нисэлт, бүтэлгүй шүлс хаялт, бүтэлгүй бие засалт, бүтэлгүй юу яалт бүгд сайхан. Учрыг ухъя ! Бүтэлгүй бүхэнд шингэсэн бүтээх эрмэлзлэл хэзээ ч мартахдахгүй ... Анхны хайр бүтсэн бол анхных гэж хэн нь ч дурсахгүй ХОХИНО! Ахиж олдохгүй анхны хайр гэж дуулахгүй байсан. Бүтэлгүй бүхэн бүхнийг сонирхолтой болгосон - Араас нь гүйгээд тоохгүй байгаа охин - Бурхан минь Үсээ зулгаамаар санагдана... Бас бүтэхгүй байгаад нь далдхандаа баярлана. Бүтчихвэл тэрний төлөө ҮСЭЭ зулгаахгүй.  Бүтэхгүй байгаа болохоор түүний төлөө 2 шүлэг төрсөн. Тэр дэндүү ихэмсэг бардам  нь үнэн гэхдээ надаас өөр залууд яаж ханддаг бол гэсэн бодол СОНИРХОЛТОЙ ... Зүүдэлсэн нь үнэн - Гэхдээ мэдээж хэн ч итгэхгүй. Зүгээр л түүнд сайн гэдгээ худлаа мэдрүүлэх арга гэж бодно... Үүлэн завиар хамтдаа зугаалсан - Уран зохиолын дүрслэл. Үнэндээ зүүд тийм биш байдаг авцалдаагүй үйл явдал... Зугаалаачгүй зүгээр л дүр төрх нь харагдаад байсан. Маш өвөрмөц царай. Цагаан , нэг тийм бусдаад өөр нүд, хамар, уруул нь тогтсон нэг хэвийн царай бус түүнийх гэхдээ хараад л баймаар үнэн ЗЭРЛЭГ...  Би доторх хүнийг нь танихгүй шаал танихгүй ЭМЭГТЭЙ... Тэр эмэгтэйг би бодож ч үзээгүй ... Гоо Үзэсгэлэн - эр хүнийг мохоодог. Ямар ч сайн эр сөхөрнө. Гэхдээ ихэнх сайн эрчүүл тэгж харагдахгүй байж чаддаг . Үнэндээ тэд хэдийнхээ сөхөрчихсөн... Гоо үзэсгэлэн бол ийм ХҮЧИРХЭГ. Эр хүний хувьд бүтээгүй талын эмэгтэй бүтсэн талынхаас ямагт хүчтэй... Ихэмсэг бас эрхэмсэг байдаг. Зарим үед ухаалаг хүний дүр эсгэж гоо үзэсгэлэнг боловсрол, ёс суртахуун, хүнлэг чанараар ДОРОМЖЛОНО...Царайны сайхнаар ... Хүссэн хүсээгүй гоо  үзэсгэлэн бол ХҮЧ... Тэр бүгдэд хараагдаж байсан ч бүгдээс ХҮЧИРХЭГ... Миний  -  Дурлал... Хамгийн гоё тодотголтой дурлал БҮТЭЛГҮЙ ДУРЛАЛ - Бүтсэн хайр сэтгэлээс ч илүү үнэ цэнэтэй. Бүтэхгүй болохоор би үүрд дурсан санах болно. Миний эхнэр болбол маргааш нь л би мартана. Унаж тусмаар тэр дурлалыг мартчихна... Тэр ГОО ҮЗЭСГЭЛЭНГ...  Бүтэлгүй бүхэн ухаалагыг хурцалдаг, увайгүйг хугалдаг... Бүтэлгүй бол УТГА УЧИР...  

Бүтэлгүй бүхнийг сайхан гэж бичих гээд БҮТЭЛГҮЙТЭВ... БИ МАРТАХГҮЙ

My Voice

 Зиаг сэтгэл сэргэмээр сайхан мэдээг өчигдөр орой сонсоотохлоо. Хар багаасаа л дуу хуурыг нь сонсох дуртай байсан дуучин минь энэ 10-р сарын 23,24-нд бие даасан "My Voice" тоглолтоо хийнэ гэнээ... Уул нь нээх дуу хууранд чухам туйлширч рок мок гэж явсангүй . Бацаан байхдаа л тухайн үеийн моод дагаж хип хоп өргөн өмд энэтэр өмсөөд ONYX, DMX , 2pac , 50 cent гээл явдаг байлаа даа...

Дуучин Нарангийн хувьд уран бүтээлүүд нь их сайхан санагддаг. Ялангуяа Хайрын түүх киноны дуу, Он жилүүд, сүүлд гарсан Алтан ураг хамтлагтай хамтарсан Араатан гэдэг бүтээлүүд нь үнэхээр таалагддаг. Тэгээд ганц хүндэлдэг дуучнаа бие даасан тоглолт хийх гэж байгаад аймар баярлаал ... Хэзээ билээ дээ нэг Дива гэдэг тоглолт үзэхэд харамсалтай нь Наран Love Story-гоо дуулаагүй... Харин удахгүй болох тоглолтон дээрээ Love Story-гоо заавал дуулна гэдэгт эргэлзэхгүй байна. За тэгээд тоглолт өө сэвгүй жинхэнэ дуучин хүний этгээд бүдүүвтэр хоолойгоор уянгалж хүн бүрийн зүрх сэтгэлийг баясгах байх гэж найдна... Найз бүсгүй мүсгүй байхгүй над шиг гар яаахав ганцаараа ч болтугай үзнэ дээ ... Учир нь энэ чинь дуучин Наран шүү дээ... Хамгийн анхны тоглолт нь... гайхалтай.

Эсрэгээрээ
Анх харахад чи Шүүдрийн дусалд шингэсэн Нарны  цацраг шиг байсан
"Эсрэгээрээ" цааш унших »
Modern " Moment "
Хүслээ хөтөлж явсаар Хөл минь цуцав Хүсэл минь буцав...
"Modern " Moment "" цааш унших »
*ДЭЭД РЕАЛИЗМ* -аар хамтдаа аялцгаая! Сальвадор Дали
SUR-REALISM буюу ДЭЭД РЕАЛИЗМ Испанийн алдарт зураас Сальвадор Далигийн гайхалтай зургуудыг хамдтаа сонирхоё! Энэ зургуудыг бэлэглэсэн Заяа эгчдээ бас баярлалаа... Ойрд яруу найраг, үргэлжилсэн үг бас бус зүйл бичсээр байгаад харах яруу найрагаа мартах шахаж...  Эдгээр бүтээлүүдийн дунд миний бодлоор тэр болгон харагдаад байдаггүй ховор бүтээлүүд байсан ... Харин зургийн нэрсийг мэдэхгүй учир та бүхнээсээ хүлцэл өчье! Мэддэг хүмүүс сэтгэгдэл үлдээгээрэй гэж хүсье! Бас зургуудыг сонирхож буй хүмүүсийн сэтгэлд яамар нөлөө үзүүлэх нь сонин байна шүү. Өнөөх психоанализ буюу /сэтгэц задаргаа/ гээл ... 
"*ДЭЭД РЕАЛИЗМ* -аар хамтдаа аялцгаая! Сальвадор Дали" цааш унших »
Хүлээлт
  Тэр хэн нэгнийг хүлээнэ ... Хэдийнээс яг энэ газар ирдэг болсноо, тэр санадаггүй. Бас хэнийг хүлээдэгээ, хэнийг ирүүлэх ёстой гэдгээ ч мэддэггүй. Тэр зүгээр л энд ирж хүлээх дуртай... Хэнийг яагаад хүлээдгээ мэдэхгүй байгаадаа тэр аз жаргалаар дүүрэн инээмсэглэдэг. Учир нь тэр гэнэтийн зүйлд дуртай. Гэнэт л тэнгэр дуугарч зөөлөн эсвэл хүчтэй шиврэх бороо, гэнэт л нэг өглөө түүн дээр будрах цас  юу юунаас илүү  аз жаргалыг түүнд өгдөг. Яг л үүн шиг нэг л  өдөр түүн дээр бас яг энэ газарт хэн нэгэн ирнэ гэдэгт үнэн голоосоо тэр итгэсээр ...   
"Хүлээлт" цааш унших »
Робинзон Баасан 2 зүгээргүй ээ... /элгэнд тустай бичлэг/
  Ер нь бодоод байсан чинь... Дефо ах Робинзон Крузогийнхоо "Физиологийн хэрэгцээ"-г огт магтсан бололтой. Бүхэл бүтэн эзэнгүй арал дээр бэлгийн хамгийн идэвхитэй үедээ  яваа залуу эр хүнийг эмэгтэй хүний зурагчгүй хаяна гэдэг гүй мөн том шийтгэлээ...
"Робинзон Баасан 2 зүгээргүй ээ... /элгэнд тустай бичлэг/" цааш унших »
(Нийт: 97)
Powered by BBlog