I decided

http://kaafka.blogspot.com/

Нам Гүм ...
   Орон зайд. Бүүдгэр тэнгэр, үл мэдэг ганц нэгээр туслах бороо, 21 цаг 44 минут өнөөдрийн өнгө ердөө л энэ ... Залуу бодлогоширон сууна *Бодлогоширох* гэдэг үгийн тодорхойлолтыг тэр өөрөө бодож олжээ. * Үй олон зурагт хуудас солигдож Хэзээ гэдэг асуултанд ч хариулагдахаасаа өнгөрсөн цаг хугацаа нүдэнд ч юмуу сэтгэлд ч юмуу харагдаж мэдрэгдэх* Харанхуй бүүдгэр тэнгэрийн доорхи ЭНЭ хотод - Хүн гэгч амьтад шавааралдан амьдрана...
"Нам Гүм ..." цааш унших »
Dance-chance
Инээмсэглэсэн хэрнээ Ичингүйрээгүй Эх захгүй Эрээ цээргүй Чиний хөдөлгөөн...
"Dance-chance" цааш унших »
Portrait of East Coast
Далай зах хязгааргүй Балай ганц САР ... Дээх нь талд нь сүүмийнэ Сүүмийн гэрэлтэх түүнийг Үүлэн хөшиг халхалж ядна ... Өөр ертөнцөөс ирчихсэн би Өөрийгөө таниж ядна ...
"Portrait of East Coast" цааш унших »
Янаг монолог

Мэдэхгүй. Согтуу байсан юм болов уу? Аа эсвэл хэтэрхий догдолчихсон байсан байх... Сайн санахгүй, санах гээд ч бүтэхгүй тэр үдэш. Цаг хугацааны хэмнэл алдагдчихсан, цастай ч билүү бороотой ч билүү нэг тийм орой байсан... За тэр цаг хугацаа, цас бороо ч яаахав. Хэнд ч хэрэггүй зүйл. Тэр үдшийн сурприз - Хамгийн гоё түүний - ХЭЛ. Англиар эсвэл монголоор ярьдаг эсэхийг нь мэдээгүй - Тэр үдэш - түүний ХЭЛ - ярианы үүрэг гүйцэтгээгүй, ер нь хэлийг ярих гэж ашигладаг нь бас тэнэг хэрэг гэж би тухайн үедээ бодож байсан санагдана...
"Янаг монолог" цааш унших »
Үнсэх гэж үхтлээ шунавч

Үнсэх гэж үхтлээ шунавч

Үнэнчээр хайрлах эсэхээ

Үл мэднэ...

Сэтгэл минь 

Яг л хаврын цэцэгс шиг

Тэнгэрт тэмүүлэн ургах ... 

Тэгээд нэг л мэдэхэд

Намрын навчис шиг

Хийсч хуйлран одох ...

Ойлгогдохгүй намайг

Орхидоо бүсгүй минь

Оддын зүг рүү инээмсэглэн

Орь ганцаар алхая даа ... 

 

Хундага - Үг
Хайр хүргэм,  хүсэл  тачаалын биелэл  -  Чи
Үнсэж, дурлаж, үхмээр санагдана - Би
Галзуу догдлол минь гал халуун
Хөөрхий намайг өрөвдөөч
Хүсэл, хайр минь
Бүсгүй минь
Зөвхөн
Чи
чи
чи
чи
чи
чи
чи
чи
чи
Өөртэй чинь 
Үнсэлцэж, дурлалцахын төлөө! 
(Нийт: 7)